Москвагийн амьтны хүрээлэнд баярын өдрүүдэд ирсэн хүмүүс 2010 оны хамгийн том “бэлэг тэмдэг” болох амурын барыг харна. Москва орчмын амьтан үржүүлгийн газраас Москва хотын амьтны хүрээлэнд амурын эр, эм хоёр залуу бар авчирчээ. Одоохондоо тэдэнд олон хүнд дасахад хүнд байна. Амьтан үржүүлгийн газар хоёр бар тусдаа өссөн юм. Байгаль дээр энэ маш болгоомжтой амьтан. Алс Дорнодын бартаа ойд бараг таарахгүй. Тэд зөвхөн мөрөөр ямар амьтан өнгөрснийг тодорхойлдог бөгөөд ойд суурилуулсан гэрэл зургийн аппаратаар энэ ховор муурын дүрсийг авдаг. Амурын бар Алс Дорнодоос гадна Хятадын зүүн хойд хэсэгт нутагладаг. Энэ муурын төрлийн дэлхийн хамгийн том амьтан юм. Том лагс биетэй ч амурын бар хурдан шаламгай, чимээ шуугиангүй харайдаг. Тэд ухаантай, зальтай, уснаас эмээдэггүй, усанд сэлж, загас барьдаг. Байгаль дээр 500 орчим тоо толгой бар үлдсэн тул энэ араатныг хамгаалалтад авсан. Москвагийн амьтны хүрээлэнд хоёр залуу барыг хамгийн тав тухтай орчинд, “Амьтны арал”-д байрлуулсан гэж амьтны хүрээлэнгийн ажилтан Наталья Истратова ярив.  Энэ арал эртний цайз, ямар нэг ер бусын уулыг санагдуулна. Уулыг тойроод амьтад чөлөөтэй холхидог. Амурын бар энд чөлөөтэй холхиж байгаа хамгийн том амьтан юм. Тэд 600 ам метр талбайд байна. Амурын бар ийм орон зайд байна. Амурын барс үнэхээр бие даасан. Тэд ганцаараа зугаалдаг. Хэрэв тааралдавал муудалцдаг гэж амьтны хүрээлэнгийн ажилтан ярьж байна. Амурын барс тайван орших аргагүй бололтой. Бар жил хүн бүр тэднийг сонирхоно. Амьтны хүрээлэнд ирсэн зочид аварга амьтныг сонирхож, телевизийн багийнхан ч тэднээс анхаарлаа салгахгүй байна. Телевизийн камерт нэлээд түрэмгийн ханддаг тул амурын бар дэлгэцийн од болохыг яараагүй бололтой гэж Наталья Истратова ярьж байна. Барс арал дээр зоргоор холхихдоо камер авахыг оролдож эхэлсэн. Бар модны цаана нуугдаад, тэндээс үсэрч, камер авахыг оролдож байсан. Чөлөөтэй холхиж байгаа газар камер байгаа газрын хооронд их зай байгааг тэд сайн ойлгож байсан ч, камер авахыг оролдож байсан. Москвагийн амьтны хүрээлэн хүмүүсийн үзэхээр тэмүүлж байгаа энэ амьтны нийцгүй занг нөхөх арга олжээ. “Баярын бүх долоо хоногийн турш хүмүүс бар болон бусад амьтны том хүүхэлдэйн дүрээр жүжигчилсэн тоглолт үзүүлнэ”. Жүжигчилсэн тоглолт “”Шинэ жил” нэртэй бамбар” нэртэй байна. Мэдээж хэрэг бар жил амьтны хүрээлэнгийн зочдод дэлхийн ховор араатан амурын барыг өөрийн нүдээр харах боломж хамгийн сайхан бэлэг байна.