0Их Британид хэт хүйтэрч, цас унаснаас 6 хүн амь насаа алджээ. Их британид агаарын температур цельсийн хасах 25 градус хүрч, мянган автомашин, автобус, галт тэрэг эвдэрчээ. Тус улсад сургууль, цэцэрлэгийг хааж, сүүлийн 10 жилд анх удаа цахилгаан эрчим хүч тасалджээ. Аж үйлдвэрийн 100 гаруй хэрэглэгчид хий нийлүүлэхийг бүрэн зогсоосон байна. Урьдчилсан мэдээгээр хүйтний улмаас Британийн эдийн засагт тэрбум фунт стерлингийн хохирол учирчээ.