Оросын жуулчин Гренландад сураггүй болжээ. Жуулчин сайн хөлдөөгүй мөсөнд цөмөрч, живсэн байж болохыг цагдаагийнхан үгүйсгэхгүй байна. Орон нутгийн “Сермитсиак” сонинд бичсэнээр 30 настай Адель Борисовыг хамгийн сүүлд ням гаригт буюу 1-р сарын 3-нд үзэсгэлэнт Кулусуку аралд явган аялал хийхээр зочид буудлаас гарч явсныг харжээ. Энэ арал зүүн-өмнөд эрэгт оршдог юм. Аврагчид оросын жуулчныг хоёр хоног газар уснаа явагчаар хайж, эрлээ зогсоожээ. Одоо арал дээр цас орж, мөс сайн хөлдөөгүй цөмрөх аюултай байна.