Оросын “КАМАЗ-Мастер” баг Аргентин, Чилийн нутаг дэвсгэрт болж байгаа “Дакар-2010” уралдаанд тэргүүлэх байр сууриа баталгаажууллаа. Уралдааны ачааны тэргийн ангилалд зургаа дахь үе шатын дүнгээр оросын “КАМАЗ” багийнхан эхний гурван байрт орлоо. Владимир Чагин хамгийн богино хугацаанд уралдааны зам туулсан бол Фирдаус Кабиров болон Ильгизар Мардеев нар хоёр, гуравдугаар байрт оржээ. Нийт дүнгээр Чагин Кабировыг 38 минутаар түрүүлжээ. Уралдааны ерөнхий ангиллын хөнгөн машины Испанийн тамирчин Карлос Сайнс “Фольксваген” машинаар түрүүлж байна. Мотоциклчдээс испанийн тамирчин Марк Кома нийт дүнгээр тэргүүлж байна. “Дакар” уралдаан 1-р сарын 17-нд Буэнос-Айрест өндөрлөнө.