Новосибирск хотод өнөөдөр цасан барималын Сибирийн наадам нээгдэж байна. Энэ жил тус наадамд оросын 12 хот, Казахстаны уран бүтээлчдийн баг оролцож байна. Уламжлал ёсоор сурагчид цасан баримал хийнэ. Наадам 4 хоног үргэлжилж, шүүгчид 1-р сарын 12-нд ялагчийг тодруулна. Жилийн өмнө Сибирийн цасан барималын энэ наадамд Томскийн зураач Артур Шугуров түрүүлсэн юм. Тэрээр туслахуудын хамт “Сэтгэл зүрхээрээ залуу” нэртэй 3 метр өндөр барималыг мөсөөр хийсэн юм. Сэтгэл зүрхэндээ хүүхэд хэвээрээ циркийн настай жонглерчныг тэд бүтээжээ.