Оросын аугаа их бүжгэн жүжигчин Галина Улановын мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Санкт-Петербургийн Мариинскийн театрт энэ ойг тохиолдуулан арга хэмжээ зохион байгуулна. Дэлхий ертөнц тэрчигтээ домогт бүжигчинд мэхийн ёсолдог. Сергей Прокофьевын хөгжимд “Ромео Жульета” бүжгэн жүжгийн Жульетын дүр, Жизель бүжгэн жүжгийн Жизелийн дүррд бүжиглэснийг өнөө хир мартах аргагүй. Уланова Ленинградын бүжгэн жүжгийн сургууль төгсөөд Мариинскийн театрын тайзнаа гялалзаж, хожим Москва хотод шилжин ирж, Их театрын гоцлол бүжигчин болсон. Тэрээр тайзаа орхисон хойноо ч, олон бүжигчний ур чадварыг дээшлүүлэхэд тусалж, бүжиг дэглээчээр ажиллажээ. Бүжгэн жүжигчин оросын болон гадаадын олон шагнал хүртсэн бөгөөд хэд хэдэн орны урлагийн Академийн хүндэт гишүүн болсон юм. Стокгольм хотод 1984 онд түүний хөшөөг босгосон нь амьд сэрүүн ахуйд гадаадад орос хүнд босгосон цорын ганц хөшөө юм. Бүжигчин 1998 онд нас нөгчжээ.