Белоруст нефть нийлүүлэх асуудлаар ээлжит яриа хэлэлцээ пүрэв гаригт Москва хотноо дууслаа. Хэлэлцээрийн төслийн бэрхшээлтэй талыг алсаас үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Орос улсын Эрчим хүчний яамнаас уламжлав. Москвад яриа хэлэлцээ хийсэн Белорусын төлөөлөгчид зөвлөлгөөн хийхээр Минск хотыг зорилоо. Талууд яриа хэлэлцээ хийсний дараа завсарласан тухай мэдээ урьд тарсан. Хоёр улс нефть нийлүүлэх тухай хэлэлцээ байгуулалгүй шинэ онтой золголоо. Үүнийг үл харгалзан Белорусын нутгаар түлшийг Европ болон Белорусын нефть боловсруулах үйлдвэрт нийлүүлсээр байна.