Польш улс Освенцим дахь гитлерийн хорих ангийг зөвлөлтийн цэрэг чөлөөлсний 65 жилийн ойд зориулсан арга хэмжээнд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев зэрэг дэлхийн хэд хэдэн орны удирдагчийг урьжээ. Европарламентын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирэх төлөвтэй. 1940-1945 онд Освенцим дахь “Аушвиц-Биркенау” дэлхийн хоёрдугаар дайны үед хүмүүсийг үй олноор хөнөөх гитлерийн хамгийн том хорих лагерь байсан юм. Энэ хорих анги Польшийн өмнөд хэсэгт Краковоос 70 км зайд оршдог. 1944 оны 8-р сард энэ хорих ангид 100 мянга гаруй хүн хоригдож байсан юм. Зөвлөлтийн цэргүүд 1945 оны 1-р сарын 27-нд Освенцийг эзэлж, амьд үлдсэн хоригдлуудыг сулласан байна.