Оросын “КамАЗ-Мастер” баг Чилийн нутаг дэвсгэрт болж байгаа “Дакар-2010” олон улсын 5 үе шаттай уралдааны дүнгээр итгэлтэй тэргүүлж байна. Уралдааны Копиапо-Антофагаста тав дахь шатанд гэнэтийн шинэ үйл явдал болов. 483 км хурдны тусгай замыг Фирдаус Кабировын баг “КамАЗ” ачааны тэргээр хамгийн түрүүнд туулжээ. Фирдаус Кабиров “Дакар” уралдааны үе шатуудад 30 дахь удаа түрүүлж байна. Оросын тамирчин Владимир Чагин хоёрдугаарт, Францын тамирчин Жозеф Адуа ”Ивеко”машинаар гуравдугаарт оржээ. Харин “КамАЗ” машинтай Ильгизар Мардеев барианд дөрөвдүгээрт орсон байна. Хөнгөн тэргийн уралдаанд “Фольксваген” машинтай Мар Миллер түрүүлж байна. Мотоциклийн уралдаанд Чилийн тамирчин Франциско Лопес түрүүлж, Сирил Депре хоёрдугаар байрт оржээ. Дакар-2010 уралдаан 1-р сарын 17-нд Буэнос-Айрес хотод өндөрлөнө.