Орос улс өнгөрсөн оны хавар байгалийн гамшигт өртсөн Тажикистаны иргэдэд 10,5 тонн буудайн гурил буцалтгүй тусламжийн хувиар олгох бодолтой байна. 5,5 сая долларын өртөгтэй гурилыг галт тэргээр Душанбед хүргэнэ. Өнгөрсөн жил тус бүгд найрамдах улсад аадар бороо орсны уршгаар үер, хөрсний нуралт болж, 100 сая гаруй долларын хохирол учирсан юм. Байгалийн гамшгийн уршгаар 30 хүн амь насаа алдаж, хэдэн мянган байшин, хэдэн арван гүүр нурж, хэдэн зуун км автомашины зам усанд идэгдсэн байна.