Дэлхийн үнэн алдартны шашинтнууд Христосын мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна. Оросын үнэн алдартны шашны мянгаад сүмд баярын ном хурлаа. Антарктидыг оролцуулаад бүх тивд Оросын үнэн алдартны шашны сүм Зул сарын их баярыг тэмдэглэж байна. Нэгдүгээр сарын 6-аас 7-нд шилжих шөнө Оросын үнэн алдартны шашинтнуудтай хамт Иерусалим, Серб, Гүржийн үнэн алдартны шашны сүмийн сүсэгтэн, мөн Коптийн сүм, афоны хийд, дорнын дэг жаягтай католик шашинтнууд, Юлианы хуанлигаар оршин суугаа зарим протестант шашинтнууд Христос мэндэлсэн өдрийг тэмдэглэв. Үнэн алдартны шашинтнууд оршин суугаа дэлхийн олон оронд Зул сарын баярыг тэмдэглэллээ. Белорус, Серби, Грек, Болгар, Армени, Гүрж, Румын, Молдав, Эфиопт баярын ном хурав. Украинд Христос мэндэлсэн өдөр улсын албан ёсны баяр байдаг. Мөн Ирак, Сири, Ливан, Иордан, Израиль зэрэг улсад цөөнгүй үнэн алдартны шажинтнууд оршин суудаг. АНУ-ын зарим сүм хийд эртний Юлианы хуанлийг мөрддөг. Домогт өгүүлснээр Исус Христос мэндэлсэн гэдэг Вифлеем хотын Христос мэндэлсэн ордонд ёслолын ном хурлаа. Ариун газрын Оросын үнэн алдартны шашны сүм хийдэд Орос болон ТУХН-ийн орнууд, зүүн Европын мянга маянган мөргөлчин зул сарын баяраа тэмдэглэж байна. Үндсэндээ Грек, Сири, Коптын сүмд харьяалагддаг нутгийн сүсэгтнүүд өөрсдийн сүм хийдэд Зул сарын баяраа тэмдэглэж байна. Вифлеем дахь Иерусалимын хамба, Грек-үнэн алдартны шашны сүмийн тэргүүн Феофил III сүсэгтнүүдэд гол ном хурлаа. Зул сарын баярын шөнө тэрээр палестин-израилийн хямарлыг зохицуулах үйл явцыг нэн даруй сэргээхийн төлөө мөргөсөн юм.
Сербийн ерөнхийлөгч Борис Тадич Косовын хязгаарын баруун хэсэгт орших Високи Дечанийн сүмд Зул сарын баяраа тэмдэглэж, тэндээс дэлхийд хандсан илгээлт хэлэв. “Бие биедээ гараа сунгах боломж тул бид дэлхийн бүх хүнд илгээлт дамжуулж байна. Балканы хойгийн ерөнхий хувь заяаг хуваалцаж байгаа бүх ард түмэнд энх тайван хэрэгтэй” гэж Тадич хэлэв. Серби өмнөд муж болоод тэнд оршин суугаа иргэдээсээ татгалзаагүй болохыг дахин харуулахын тулд Зул сарыг Косовод тэмдэглэнэ хэмээн Борис Тадич шинэ жилийн баярын үеэр мэдэгдсэн юм. Григорианы хуанли мөрддөг Грект Христосын мэндэлсний гэгээн баяр тохиолоо. Үнэн алдартны шашинтнууд төдийгүй тус улсын цөөн тооны католик шашинтны төлөөлөгчид өглөө сүмийн гоёмсог ёслолд оролцлоо. Дэлгүүрийн шилэн хоргонд гацуур мод чимэглэсэн, гудамж, тагтанд өнгө өнгийн чимэглэл зүүсэн нь баярын уур амьсгал бүрдүүлж байна.  Орос улсын гол сүм Москва дахь Аврагч Христосын сүмд Москва болон бүх Оросын хамба Кирилл ном хурлаа. Энд 5 мянга орчим хүн цуглажээ. Оросын үнэн алдартны шашны сүмийн хамба хурлын үеэр сүсэгтнүүдэд хандан үг хэлсэн юм. Орос улсын үнэн алдартны шашны сүмийн тэргүүн сүсэгтнүүдэд Христос мэндэлсний их баярын мэнд дэвшүүлэв. Тэрээр 2009 оны хямарлыг тэвчээртэй даван туулсан оросын удирдлага, оросын бүх ард түмэнд талархаад, үндэсний ухамсрыг цогцлуулахад энэ нэн чухал болохыг тэмдэглэв. Харамсалтай нь хүн бүр ихээхэн бэрхшээл, сорилтой тулгардаг. Хувь хүн төдийгүй нийгэм, улс орон бүхэлдээ бэрхшээл, сорилтой тулгарч байна. Манай улс бусад олон ороны хамт хуучин оны эхэнд эдийн засгийн хямарал гэгч агуу сорилтой нүүр тулсанаа ухаарсан юм. Хамгийн аймшигтай зүйл тохиосонгүй. Манай улс хамаг хүчээ шавхан гарсан 1990-ээд оны тэр хямаралд ороогүй. Бид хойш ухраагүй, зөвхөн урагш ахих хөдөлгөөн саарлаа. Бидэнд хийх зүйл их байгаа тул дүгнэлт хийхэд эрт байна. Гэхдээ энэ жил манай үндэсний ухамсарт нэн чухал байлаа. Манай ард түмэн төр засагтайгаа хамт бидний амьдралд илэрсэн тэр зовлон зүдгүүрийг даван туулж, хүнд сорилыг давах чадалтай болохыг энэ жил харуулсан.
Н: Аврагч Христосын сүмд ном хурах үеэр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев гэргийн хамт оролцсон юм. Хурал дууссаны дараа Орос улсын төрийн тэргүүн Евангелийн орчин үеийн зурагтай гар бичмэлийг хамба ламд өргөн барилаа. Харин хамба лам Кирилл “Бурханы он жилүүдийн тойрог” дөрвөн боть номыг ерөнхийлөгчид бэлэглэв. Энэ Аврагч Христосын сүмийн анхны хэвлэл юм. Оросын 14-20-р зууны зохиолч, яруу найрагчдын бүтээл үүнд багтжээ. Зул сарын баярын өглөө Д.Медведев оросын үнэн алдартны шашинтнуудад Христос мэндэлсний баярын мэндчилгээ дэвшүүлэв. Энэ баяр биднийг нийгүүлсэл, өндөр ёс суртахууны христосын үзэл санаа, манай шашны эх сурвалжид чиглүүлдэг гэж ерөнхийлөгч хэллээ. Төр засаг, Оросын үнэн алдартны шашны сүм хийдийн хамтын ажиллагаа нь улс оронд иргэний эв нэгдлийг хадгалах, шашин хоорондын харилцааг хөгжүүлэх, өсч байгаа үеийг эх оронч үзэл санаагаар хүмүүжүүлэхэд чиглэж байна. Орос улсын ерөнхий сайд В.Путин мөн сүмд Зул сарын баяраа угтлаа. Засгийн газрын тэргүүн Ижил мөрний эрэг дээрх Костром хуучны хотыг зорьжээ. Тэрээр тэнд гэгээн зовлон эдлэгч Александр болон Антонин Римский нарын төлөө сүмийн зул сарын баярын хуралд оролцсон байна. Хурлын дараа В.Путин сүмийн хамбад Илья Пророкийн шүтээнийг бэлэглэллээ. Зул сарын баяр үнэн алдартны шашны хуанлид хамгийн гэгээн баярын нэг байдаг. Энэ баяр ач холбогдлоороо Улаан өндөгний баярын дараа хоёрдугаарт орно. Энэ өдөр шашны мяндагтнууд хүмүүст энх тайван, бие биедээ тэвчээртэй хандахыг, харин Оросын Үнэн алдартны шашны сүм хийдэд эвлэлдэн нэгдэхийг ерөөдөг байна. Зул сарын баяр нь хүн бурхантай эвлэрч, Христос ялах дохиог бэлэгддэг. Шашны сургааль бус тухайн сүмийн мөрддөг хуанлийн ялгаанаас үүдэн Зул сарын баярыг янз бүрийн өдөр тэмдэглэдэг болохыг янз бүрийн урсгалын шажинтнууд тайлбарлаж байна.