Махачкалын  Замын хөдөлгөөний эргүүлийн албаны баазын орчимд амиа золиослогч дэлбэрэлт үйлдэхэд оролцсон байж болзошгүй хоёр сэжигтнийг Дагестанд устгажээ. Орос улсын Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин энэ тухай уламжлав. Махачкала хотын захад орших хувийн байшинд байсан сэжигтнүүд эсэргүүцэл үзүүлж, амиа алджээ. Энэ үеэр тусгай албаны хоёр цэрэг хөнгөн шархадсан байна. Зэвсэгт этгээдүүдийн нэг нь нутгийн террорист бүлгийн тэргүүн, холбооны хүчний эсрэг байлдааны ажиллагаанд оролцож байжээ. Тэрээр онц хэрцгий байдлаар бусдаас ялгардаг байж. Хоёр дахь хүнийг хэн болохыг тогтоож байна. Махачкалад лхагва гаригийн өглөө амиа золиослогч этгээд минажуулсан автомашинтай Замын хөдөлгөөний эргүүлийн албаын бие даасан батальоны баазад нэвтрэхийг оролджээ. Дэлбэрэлтийн уршгаар цагдаагийн 5 ажилтан, амиа золиослогч өөрөө үрэгдэж, хүмүүс шархадсан байна. Амиа золиослогчийн явсан машиныг баазын нутаг дэвсгэрт нэвтрэхээс өмнө амь үрэгдсэн цагдаагийн ажилтнууд эр зориг гарган машинтайгаа хаагаагүй бол үүнээс ч олон хүн амь насаа алдах байжээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Кавказын байдлын хяналтыг чангалах, хохирсон хүмүүст туслахыг ДХЯ-нд үүрэг болгов.