Хятад улсад дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд томоохон банкуудын дэмжлэгээр хүн амд зээл олгох санхүүгийн хэд хэдэн компани байгуулж байна. Банкны асуудлыг удирдах, хяналт тавих Улсын хороо холбогдох шийдвэр гаргасан тухай “Синьхуа” агентлаг уламжлав. Хятадын банк, Бээжингийн банк, Чэндугийн банкны дэмжлэгээр эхний гурван байгууллага Бээжин, Шанхай, Чэнду хотод ажиллана. Энэ байгууллагууд хувь хүмүүст бараа таваар, өмч хөрөнгийг урт хугацаанд барьцаагүй ашиглахад зээл олгоно. Эхний үед энэ төслийг туршилтын горимоор хэрэгжүүлнэ. Дэлхийн санхүүгийн хямарлын сөрөг үр дагаврын эсрэг тэмцэх Хятадын засгийн газрын зорилтын нэг нь дотоод эрэлтийг бэхжүүлэх явдал байна.