Оросын үнэн алдартны шашны сүм шашны соёлын үндсийг дунд сургуульд судлах туршилтыг дэмжихийг оросын ард түмэнд уриаллаа. “Сайхан сэтгэлтэй, ёс журамтай, уриалагхан, бие биедээ тэвчээртэй ханддаг эх орны иргэдийг” хүмүүжүүлэхэд дээд зэргээр анхаарахыг Үнэн алдартны шашны дээд байгууллагын шашны боловсролын хэлтсийн тэргүүн, хамба Зарайский Меркурий оросын ард түмэн, сурган хүмүүжүүлэгчдэд хандан хэллээ. Оросын 19 бүс нутгийн дунд сургуулийн 4 болон 5-р ангид 2010-2011 оны хичээлийн жилд “шашны соёл, шашны бус ёс суртахууны үндэс” хичээл заана. Сургалтын дамжаанд үнэн алдартан, лал, будда, иудейн соёлын үндэс, дэлхийн шашны соёлын үндэс, шашны бус ёс зүйн үндэс зэрэг 6 хувилбарыг багтжээ. Сурагч, эцэг эхийн сонголтоор эдгээрээс нэгийг судална.