Белоруст нефть нийлүүлэх асуудлаар Москва хотод яриа хэлэлцээ болж байна. Талууд ойрын үед тохиролцоно гэдэгт найдаж байгаагаа Эрчим хүчний яамны албан ёсны төлөөлөгч Ирина Есипова илэрхийллээ. Орос, Белорус, Казахстаны хооронд Гаалийн холбооны тухай хэлэлцээр байгуулсан гэдгээр шалтаглан Минск нефтийн татвар төлөхөөс татгалзаж байна. Нүүрс ус төрөгч нийлүүлэх асуудал одоохондоо Гаалийн холбооны хүрээнээс гадна байна, энэ бүлгийн барааны талаар 7-р сарын 1-нд хүчин төгөлдөр болох тусдаа баримт бичигт гарын үсэг зурах ёстой болохыг ерөнхий сайд В.Путин саяхан тайлбайрласан. Белорустай тогтоосон онцгой харилцааг харгалзан, Орос улс өнөө хүртэл дотоод хэрэгцээнд шаардлагатай 6 сая хүртэл тонн нефтийг хөнгөлөлттэй үнээр Белоруст нийлүүлэхийг санал болгосон юм. Оросын нефтийг Белорусын нутгаар саадгүй өрнөдийн хэрэглэгчдэд хүргэж байгаа тухай тэмдэглэжээ.