“Нафтогаз Украина” компани 12-р сард авсан хийн төлбөрөө барагдуулсан эсэх мэдээллийг Оросын “Газпром” компаниас авч чадахгүй байна гэж Риа “Новости” агентлаг уламжлав. “Нафтогаз” 12-р сард авсан хийн төлбөрөө “Газпром” компанид лхагва гаригт бүрэн барагдуулсан хэмээн мэдэгдсэнийг тус агентлагийн төлөөлөгч Киевээс дамжууллаа. Төлбөрийг ямар эх сурвалжаас санхүүжүүлснийг Риа Новости агентлагийн сурвалжлагч тодруулсангүй. Украины ерөнхийлөгч Виктор Ющенко урьд Үндэсний банкны тэргүүн Владимир Стельмахт бичсэн захидалдаа, “Нафтогаз” компанид 12-р сард авсан хийн төлбөрөө “Газпром” компанид өгөх хөрөнгө мөнгө байхгүй тухай мэдэгдсэн юм. Урьд тохиролцсоноор украины тал 12-р сард ашигласан оросын хийн төлбөрийг шинэ жилийн баярын дараа буюу 1-р сарын 11-нд төлөх учиртай юм. “Нафтогаз” компани украины хэрэглэгчдэд хий нийлүүлээд зогсохгүй, өөрийн нутгаар хийг Европт саадгүй хүргэх ёстой юм. ОУВС 12-р сарын 30-нд Киевт хий болон бусад гадаад төлбөрөө барагдуулахад олон улсын нөөцөөс 2 тэрбум хүртэл доллар ашиглахыг зөвшөөрсөн юм.