Үнэн алдартны шашинтнууд Христосын мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Д.Медведев оросын үнэн алдартны шашинтнуудад баяр хүргэлээ. Энэ баяр хэдэн зууны туршид Орос улсын нийгмийн амьдралын үндэс, үнэт зүйлийн чухал чиглүүлэгч болсон нийгүүлсэл, өндөр ёс суртахууны христосын үзэл санаа, манай шашны эх сурвалжид биднийг чиглүүлж байна гэж ерөнхийлөгч хэллээ. Өнөөдөр энэ бүхэн нийгмийн ёс суртахууны тулгуурыг бэхжүүлж, харилцан бие биенээ хүндэтгэх уур амьсгал, эв нэгдэл, шажныг хүлцэх явдлыг дэмжиж байна гэж Д.Медведев тэмдэглэв. Төр засаг, Оросын үнэн алдартын шашны сүм хийдийн хамтын ажиллагаа нь улс оронд иргэний эв нэгдлийг хадгалах, шашин хоорондын харилцааг хөгжүүлэх, өсч байгаа үеийг эх оронч үзэл санаагаар хүмүүжүүлэхэд чиглэж байна. Орос улсын төрийн тэргүүн оросын ард түмэнд өөрийн хүчинд итгэж, баяр хөөр, итгэл найдвараар дүүрэн байхыг ерөөлөө. Орос улс болон гадаад дахь Оросын үнэн алдартын шашны бүх сүмд баярын шөнийн мөргөл боллоо. Ерөнхийлөгч Д.Медведев гэргийн хамт нийт 5 мянга гаруй хүн цугласан Орос улсын гол сүм Аврагч Христосын сүмд Москва болон бүх Оросын хамба Кирилл баярын ном хурлаа. Тэрээр сүсэгтнүүдэд баяр хүргэхийн зэрэгцээ 2009 оны хямарлыг тэсвэртэй даван туулсанд улс орны удирдлага, оросын бүх ард түмэнд талархаад, үндэсний ухамсрыг цогцлуулахад энэ нэн чухал болохыг тэмдэглэсэн юм. Манай ард түмэн, төр засаг хамтдаа хүнд сорилыг даван туулж чадахыг энэ жил харууллаа хэмээн хамба хэллээ. Орос улсын ерөнхий сайд В.Путин оросын үнэн алдартны шашны сүсэгтнүүдэд мөн баяр хүргэлээ. Түүх болон шашны үнэт зүйлд татагдахад сүм хийд түлхэц болж байгаа тэр тэмдэглэв. В.Путин Москва болон бүх Оросын хамба болоод христосын бүх шашинтанд сайн сайхныг ерөөлөө. Орос улсын ерөнхий сайд В.Путин Ижил мөрний эрэг дээрх Костромын хязгаарын сүмд Зул сарын баяраа тэмдэглэв.