Парис хотын хамгийн нэрд гарсан “Принтемпс” худалдааны галерейд орос дуугаар өвлийн хямдрал эхэлж байна. 2009 онд хувцас муу борлосон, тиймээс хувцасны үнийг 70 хувь хүртэл хямдруулж, худалдан авагчдыг татах бодолтой байна гэж худалдаачид тэмдэглэв. Хямдрал зарласан эхний үед хүмүүс том дэлгүүр нээгдэхээс өмнө хаалганы урд цугладаг. Зул сарын баярыг орос жаягаар тэмдэглэж байгаа “Принтемпс” галарей энэ удаа орос гаралтай, тэргүүлэх загвар өмсөгч Наталья Водяноваг урьж, хямдралаа орос маягаар эхэллээ. Михаил Сыроквашины удирдсан “Казаки” хамтлаг дуу хуураар худалдан авагчдийг сэтгэл санааг өргөж байлаа. “Энэ жил Францад Оросын жилийг тэмдэглэж байгаа тул бид орос концертоор хямдарлаа эхэлж, орос сэдвээр Зул сарын баяраа тэмдэглэсэн нь Шанель, Диор зэрэг хувцас загварын томоохон ордоныг олон талаар сэдэлжүүллээ”. Славян сэтгэл бол баяр, харин хямдрал бол манай үйлчлүүлэгчдэд баярын үе юм” хэмээн Парисын “Принтемпс” галарейн ерөнхий захирал Пьер Пелареи хэллээ. Францад өвлийн хямдрал 2-р сарын 9 хүртэл үргэлжилнэ.