1945 оны 8-р сард америкийн хаясан атомын хоёр бөмбөгт өртсөн японы анхны иргэн хэмээн өнгөрсөн онд төр засаг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Нагасаки хотын оршин суугч 93 настайдаа Японд нас нөгчив. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ тухай уламжлав. Цутому Ямагути 1945 оны 8-р сарын 6-нд Хиросима хотод ажлаар явж байхдаа, цөмийн дэлбэрэлтэд өртсөн юм. Тэрээр дараагийн өдөр сандарч тэвдэн төрөлх Нагасаки хотын чиглэлд явсан галт тэргэнд сууж, дахин цөмийн дэлбэрэлтийн цацрагт өртжээ. Хоёр хотод атомын бөмбөг хаясны уршгаар 400 мянга орчим хүн амь насаа алдсан юм. Өнөөгийн байдлаар Япон улсад америкийн атомын бөмбөгдөлтөд хохирсон албан ёсны гэрчилгээтэй 132 мянга гаруй оршин суугч байна.