Сомалийн дээрэмчдийн олзноос суллагдсан Украины “Ариана” хөлгийн багийн гишүүд өнөөдөр Оманаас эх орондоо буцаж байна. Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас энэ тухай уламжиллаа. Далайчид 5-р сарын 2-нд Адены тохойд дээрэмчдэд олзлогдсон юм. Мальтын далбайтай грекийн хөлөг онгоцны багийн 24 гишүүн бүгд Украины иргэн юм. Дээрэмчид 12-р сарын 10-нд 3 сая орчим долларын барьцааны оронд “Ариана” хөлгийг сулласан байна.