НҮБ энэ оныг биологийн олон төрөл зүйлийн олон улсын жилээр зарласан. Тиймээс энэ жил барыг бүрэн устах аюулаас аврах зорилт тавиад байна. Ан амьтан хамгаалах тэргүүлэх байгууллагын холбогдох мэдэгдлийг өнөөдөр Лондонд тараалаа. Устаж үгүй болох аюулын ирмэгт байгаа, дэлхийн хамтын нийгэмлэгийн онц үйл ажиллагааны дүнд аврах ёстой 10 төрөл амьтны НҮБ-ын жагсаалтыг бар тэргүүлж байна. Сүүлийн үеийн мэдээгээр дэлхийд ердөө 3200 бар уламжлалт орчиндоо нутаглаж байна. Амурын барын тоо толгойг өсгөх Орос улсын засгийн газрын амжилттай үйл ажиллагаа үүний үлгэр болно гэж Британийн Онгон байгалийг хамгаалах сангийн төлөөлөгч Диана Уилкингтон хэлж байна. Оросын мэргэжилтнүүд хэдэн жилийн дотор Алс Дорнодын амурын барыг хэдэн арваас 500 тоо толгой болтол өсгөжээ. Энэ жил хоёрдугаар сарын дундуур Хятадын бар жил гарах юм.