0Дэлхийн 35 оронд 2009 онд мэргжлийн үүргээ биелүүлж яваад 132 сэтгүүлч амь үрэгджээ. Брюссель дахь Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын хүрээлэнгийн хэвлэлийн мэдэгдэлд энэ тухай дурджээ. Хуучин онд Филиппинд хэвлэл мэдээллийн хамгийн олон ажилтан буюу 37 хүн ажил үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан байна. Үүний дараа Мексикт 11, Сомали, Орос улсад тус бүр 9, Пакистанд 8, Иракт 5 сэтгүүлч амь насаа алджээ. АНУ 2003 онд Иракт цөмрөн орсноос хойш Иракт амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо ямагт их байсан. Харин энэ удаа Иракт амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо цөөрсөн тухай хэвлэлийн мэдээнд дурджээ. Иракт 2003 оноос 257 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн техникийн ажилтан амь насаа алджээ.