Оросын үнэн алдартны шашны сүсэгтнүүд Зул сарын баярын өмнөх “Сочельник” хэмээх онцгой өдрийг тэмдэглэж байна. Орос улс болон дэлхийн үнэн алдартны шашны хэд хэдэн сүмд Зул сарын баярыг юлианы хуанлигаар 1-р сарын 6-7нд тэмдэглэдэг. “Сочельник” нэр нь “сочиво” /үр тарианы шүүс/ үгнээс гаралтай хэмээн Москвагийн хамбын сүмийн төлөөлөгч, лам Сергей Звонарев ярьж байна. “Сочельник”- христосын шашинтнууд “Сочельник” өдрийн дараа Зул сарын их баярт сайн бэлтгэдэг мацаг барьдаг онцгой өдөр билээ. Сочиво- буудайн үр эсвэл будаа чанадаг тодорхой зан үйлийн хоол юм. Зовлон эдлэгчид эсвэл бүрлээч христосын шажинтнуудын дурсгалд сочиво бэлтгэдэг. Буяны будаалгын ширээнд илүү зохимжтой хоолыг ямар учраас Аврагч Христос дэлхийд заларч ирсэн тэмдэглэлт өдөр буюу Христосын мэндэлсэн өдрийн өмнө идэх ёстой вэ? гэсэн асуулт зүй ёсоор урган гарч байна. Үүний хариулт нь Исус Христос зовлон, тарчлалыг гэтэлж, хүн төрлөхтнийг Бурханы хараал зүхэл, нүгэлээс цагаатгаж, загалмайд хадагдан үхэхийн тулд энэ дэлхийд мэндэлж, заларсан юм. Сүсэгтэн олон мацаг барих үеэр энэ хоолыг хүртэхдээ, Исус Христосын дэлхийд үйлдсэн агуу үйлийг дурсан санадаг. Сочельникийн өдөр сүсэгтнүүд чанд мацаг барих ёстой. Христосын шажинтнууд гэр орноо гацуур модны мөчрөөр чимэхийн зэрэгцээ, сүмийн мацаг Христосын мэндэлсэн өдөр /Зул сарын баяр/ өндөрлөдөг тул мацаг барих үер иддэг хоол хүнс бус амттай идээ будаа бэлтгэж, өглөө болон үдшийн мөргөлд очино. Сүмийн тогтсон дэг жаягаар сүсэгтнүүд Христосын мэндэлсэн өдрийг тохиолдуулан сүм, хийдэд бурханы ном хурах ёслолд зайлшгүй оролцох ёстой юм. Орос оронд өнөө хир сүмийн уламжлал, дэг жаяг ардын шүтлэгтэй олонтаа хосолдог. Зул сарын баярын өмнө буюу Сочельник хэмээх бүх хоригийг тайлдаг энэ өдөр дэлхийд далд хүч тэмүүлдэг хэмээн эрт дээрээс үзэж байсан. Хүмүүст хор хохирол учруулах, мөн тэдэнд туслах хүчин дэлхийд тэмүүлдэг. Тиймээс эрт дээр үед, мөн одоо ч ялгаагүй Орос оронд энэ өдөр мэргэлдэг. Зул сарын баярын өмнө хувь заяагаа мэдээд зогсохгүй, түүнийг өөрчлөх боломжтой гэж үздэг. Хуучин цагаас өнөө хүртэл толь, лааны дусал, сүүдэр зэрэг хэд хэдэн аргаар мэргэлдэг байна. Оросын үнэн алдартны шашинд христосын бус шажны энэ шүтлэгийг дэмжидэггүй бөгөөд бүр буруушаадаг. “Сүсэг бишрэлтэй хүн “сочельник” болон Христосын мэндэлсэн өдөр мөргөл үйлдэж, тайван амгалан байж, христос шажинтны ёсоор угтах ёстой” гэдэгт Сергей Звонарев итгэлтэй байна. “Сочельник” өдөр сүсэгтнүүд өдөр тутмын аахаар шаахар зүйлийн талаар аль болох бага бодож, Зул сарын баяраар учрах тэр баяр баясгаланд өөрийгөө бүрэн бэлдэх хэтэгтэй” гэж үнэн алдартны шашны сүмийн лам төгсгөлд нь хэллээ.