0Данийн нийслэл Копенгаген хотноо хуучин оны адагт дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын тэргүүн нарын цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх уулзалт болсон. Боливийн ерөнхийлөгч Эво Моралес мөн энэ асуудлаар бага хурал зохион явуулахаар төлөвлөж байна. Энэ бага хурлыг 4-р сарын 20-22-нд Боливийн нийслэлээс зүүн өмнөд зүгт орших Кочабамба хотод зохион явуулна гэж төрийн тэргүүн Ла-Пас хотод тэмдэглэсэн юм. Бага хуралд олон нийтийн байгууллагын төлөөлөгч, эрдэмтэн, хүрээлэн буй орчныг хамгаалагч идэвхтнүүд оролцоно. Үүнээс гадна тус уулзалтад ард түмнийхээ ашиг сонирхолд үйлчлэх бодолтой улс орны төр засгийн төлөөлөгчдийг урьж оролцуулна. Хөгжиж байгаа оронд, мөн экологийн гэмт хэргийн олон улсын шүүх байгууллагад тусламж үзүүлэх үүргийг хүлээн зөвшөөрүүлэхэд хөгжингүй орнуудад шахалт үзүүлэхэд дээд хэмжээний уулзалт чиглэж байна.