0Хятадын нийслэлийн засаг захиргаа эрс хүйтэрсний улмаас аж үйлдвэр, дэлгүүр, ажлын байр зэрэг байгууллагын хийг нэлээд бууруулахаар шийдсэн тухай лхагва гаригт “Чайна дейли” сонинд бичжээ. Бээжинд агаарын хүйтний фронт дөхөж, их цас унасны улмаас 50 жилд хамгийн бага буюу цельсийн хасах 16 хэм хүрлээ. Үүнтэй холбогдуулан тус хотод хийн хэрэглээ 30 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлийн оршин суугчид хүйтэнд хийн халаагч ажиллуулжээ. Тиймээс эрх баригчид үйлдвэр, дэлгүүр, албан байрнаас илүү орон сууцанд хий нийлүүлэхийг эрхэмлэж байна. Цаг уурчдын үзэж байгаагаар Бээжинд дор хаяж 10 хоног хүйтэн байна.