0Үнэн алдартны шашин шүтдэг оросын иргэдийн хувьд өнөөдөр Зул сарын баярын өмнөх өдөр. Христосын шашинтнууд нүгэлээ наминчилж, адис хүртдэг дөрвөн долоо хоног барьсан мацагаа өнөөдөр тайлдаг. Шөнө дундын орчимд шинэ эриний он тоолол эхэлсэн их үйл явдлыг дурсан мөргөлийн ёслол болно. Москва болон Бүх Оросын хамба Кирилл Новопасскийн сүмд мөргөл уншина. Тэрээр оройн 10 цагт Христос аврагчийн сүмд шөнийн баярын ном хурна. Хамба лам 1-р сарын 7-ны орой Зул сарын баярын их үдшийг тэргүүлнэ.