Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко Гаалийн Холбооны хүрээнд Орос, Казахстан улстай байгуулсан хэлэлцээрийг батлах тухай хуулинд гарын үсэг зурлаа. Энэ баримт бичгийг үндэсний хуулийн интернет-порталд байрлуулжээ. Худалдаанд гаалийн хязгаарыг арилгах гурван орны оролцоотой Гаалийн холбоо байгуулах тухай гэрээнд 11-р сарын эцэст гарын үсэг зурсан бөгөөд одоо 1-р сарын 1-ээс үйлчилж эхэлж байна. Холбооны байгууллага нь 165 сая хүн амтай гурван оронд ерөнхий зах зээл байгуулах зорилготой юм. Киргиз, Тажикистан зэрэг хоёр орон ирээдүйд энэ зах зээлд нэгдэх хүсэлтэй болохоо илэрхийлсэн байна.