Хятадын Хэбэй мужийн худлдааны нэгэн төвд эмэгтэйчүүдэд зориулсан машин тавих тусгай талбай байгуулжээ. Эмэгтэйчүүдэд зориулсан машин тавих газар нь том талбайтай, ягаан, гэгээн өнгөтэй юм. Орон зайг онцгой хүлээж авч, өнгийг сайн мэдэрдэг эмэгтэйчүүдэд энэ талбай тохирно гэж талбайг байгуулсан хүмүүс үзэж байна. “Эмэгтэйчүүдийн” машин тавих газар ердийнхөөс 1 метр өргөн юм. Үүнээс гадна талбайд аюулгүй байдлыг дээд зэргээр хангах нэмэлт тэмдэг, бусад тоног төхөөрөмж байрлуулжээ. Хятадын зарим хэвлэлд бичсэнээр худалдааны төвийн ажилтнууд жолооч эмэгтэйчүүдэд машинаа тавихад нь туслах тусгай сургалтанд хүртэл суужээ.