“Стелс” технологиор бүрэн хийсэн шинэ үеийн стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц 2025-2030 онд Орос улсын агаарын зэвсэгт хүчний зэвсэглэлд багтана. Өдгөө оросын армид байгаа пуужин тээгч, алсын болон стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцны байлдааны болон нисэх-техникийн үзүүлэлтийг олон дахин нэмсэн байна. Агаарын зэвсэгт хүчний алсын нисэх хүчний командлагч, генерал Анатолий Жихарев энэ тухай өнөөдөр мэдэгдлээ. 2015 онд алс нислэгийн нисэх онгоцны 30 орчим хувийг шинэчлэхээр төлөвлөж байгаа тухай тэр мэдэгдлээ.