0Өнөөгийн хямарлын хүрээнд АНУ-ын эдийн засаг давтан унах шинэ аюул нүүрлэж байна. Нобелийн шагналтан, Пристоны их сургуулийн профессор, дэлхийн тэргүүлэх эдийн засагчдын нэг Пол Кругман даваа гаригт энэ тухай уламжлав. Америкийн Атланта хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр түүний тавьсан илтгэлийг дэлхийн бизнесийн хэвлэл иш татаж байна. “Шинэ уналт болох аюул 30-40 хувьтай байна” гэж Кругман тэмдэглэв. АНУ-ын Холбооны нөөцийн систем 3-р сард орон сууцны зах зээлийн барьцаат гэрээнд тулгуурласан үнэт цаас худалдан авахаа болиход, хамгийн хүнд байна гэж тэр хэлэв. Үүний улмаас орон сууц худалдан авахад олгож байгаа зээлийн хүүгийн хэмжээ өсч, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн идэвх эрс буурна гэж Кругман сануулав.