Владимир Чагины “Камаз”машинаар уралдаж байгаа оросын баг “Дакар-2010” уралдааны гурав дахь шатанд тэргүүлж байна. “КАМАЗ-Мастер” оросын багийн өөр нэг төлөөлөгч Фирдаус Кабиров хоёрдугаар байрт оржээ. Бразилийн тамирчин Андре де Азеведо “Татра” машинаар барианд гуравт орж иржээ. Автомашины нэр хүндтэй энэ уралдаан хоёр жил дараалан өмнөд Америкт болж байна. Террорист аюул заналын улмаас уралдааныг Африкт зохион байгуулахаа больсон юм. “Дакар-2010” уралдаанд оролцогчид 9 мянга гаруй км зам туулна. 14 үе шаттай маршрут Аргентин, Чилийн нутгаар үргэлжилнэ. Уралдаанд оролцогчид 1-р сарын 17-нд Буэнос-Айрест барианд орно.