Орос улсын ерөнхий сайд В.Путин бүс нутагт тасралтгүй эрчим хүч нийлүүлэхийг Эрчим хүчний яамнаас хүслээ. Тэрээр “Орос улсын эрчим хүчний нэгдсэн систем”-ийн төв байранд болсон зөвлөлгөөний үеэр хэлэхдээ, Читад гарсан саатал дахин давтагдах ёсгүй хэмээн тэмдэглэсэн юм. Тэнд 40 градусын хүйтэнд ослын улмаас цэргийн хотхон тэрчигтээ хэд хоног дулаангүй байсан юм. Цахилгаан эрчим хүчний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн холбооны болон бүс нутгийн штаб байгуулсан тухай Эрчим хүчний сайд Сергей Шматко уламжлав.