Украины сөрөг хүчний бүс нутгийн намын удирдагч Виктор Янукович 1-р сарын 17-нд Украинд болох ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хамгийн их санал авах бүх боломж бүрджээ. Саналын тоогоор ерөнхий сайд Юлия Тимошенко хоёрдугаар байрт орж байна. Украины социологийн хэд хэдэн байгууллагын санал асуулгаар улс төрийн ширүүн тэмцэлд бэлтгэж байгаа сонгуулийн эхний шатанд нэр дэвшигчдийн аль нь ч ялахгүй аж. Социологийн судалгаагаар бүс нутгийн намын удирдагч тэрбээр гол өрсөлдөгч Юлия Тимошенкогоос 15-17 хувийн илүү санал авахаар байна. Януковичийн авах саналын дээд тоо 40 хувиас давахгүй  тул сонгуулийн эхний шатанд ялах аргагүй. Хоёр дахь шатанд Янукович ялна гэдэгт социологчид санал нэг байна. Төрийн тэргүүний албан тушаалд Украины Сонгуулийн төв хороонд бүртгүүлсэн 18 нэр дэвшигч өрсөлдөж байна.