Орос улсын стратегийн зориулалттай пуужингийн цэрэг 2010 онд тив хоорондын баллистик пуужинг 13 удаа харвах, тухайлбал пуужингийн шинэ техникийг туршихаар төлөвлөж байна. Орос улсын стратегийн зориулалттай пуужингийн цэргийн төлөөлөгч, хурандаа Вадим Коваль өнөөдөр ИТАР-ТАСС агентлагт энэ тухай уламжлав. Стратегийн пуужингийн цэргийнхэн 2009 онд дөрвөн пуужин харваж, сүүлийн 6 жилд 35 пуужин харваснаас 34 нь амжилттай болсон. Энэ нь Орос улсын стратегийн зориулалттай пуужингийн цэргийн байлдааны жижүүрт байгаа пуужин найдвартай болохыг гэрчилж байна гэж тэр мэдэгдэв.