Хэлэлцээр байгуулаагүй ч, Орос улс Белоруст нүүрс ус төрөгч нийлүүлж эхэллээ. Засгийн газрын дэд сайд Игорь Сечин даваа гаригт ажлын уулзалтын үеэр ерөнхий сайд В.Путинд энэ тухай мэдэгдэв. Калининград мужид цахилгаан эрчим хүч нийлүүлэхэд бэрхшээл гарч болох нь өчигдөр тодорхой боллоо. БелЭнерго компани үйл явдал ийнхүү өрнөхийг үгүйсгэхгүй байна. Белорус, Орос улс нүүрс ус төрөгч дамжуулах нөхцлийг өнөө хир уялдуулаагүй болохыг санууллаа. БелЭнерго компанийн энэ мэдэгдлийг “шахаж” байгаа үйлдэл хэмээн Интер-РАО оросын эрчим хүчний компани уламжлав. Орос, Белорусын эрчим хүчний яамдууд нүүрс ус төрөгч дамжуулан тээвэрлэх тухай яриа хэлэлцээг үргэлжлүүлсээр байгаа тухай Игорь Сечин хэллээ. Яриа хэлэлцээ ойрын үед дуусна гэдэгт найдаж байгаагаа В.Путин илэрхийллээ.