1-р сарын 17-нд товлосон, Украйны ерөнхийлөгчийг сонгох сонгуулын кампант ажил төгсгөлийн шатандаа орлоо. Өнөөдөр улсын телевизийн сувагаар төрийн дээд албан тушаалд өрсөлдөгчид халз ярилцлага хийнэ. 18-н нэр дэвшигчдээс 13 нь халз ярилцлагад оролцохыг зөвшөөрсөн байна. Сонгуулын өмнөх энэ нилээн хурц хэлбэрийн сурталчилгаанаас, одоогийн ерөнхийлөгч Виктор Ющенко, ерөнхий сайд Юлия Тимошенко, парламентын дарга Владимир Литвин, бус нутгийн намын дарга Виктор Янукович, Дээд Радын дарга асан Арсений Яценюк нар татгалзжээ. Өнөө орой Украйны ардын намын дарга Юрий Костенко, «Хүчтэй Украйн улс» төвийг сахисан намын тэргүүн Сергей Тигипко нар халз үзэлцэнэ. Тэнд 30 минутын хугацаа өгч байна. Телевизийн халз ярилцалгаас татгалзаж байгаа нэрт улс төрчдийн энэ үйл ажиллагаа шинэ хууль санаачилахад хүргэлээ. Телевизийн халз ярилцлагаас татгалзсан этгээдийг нэр дэвшигчдийн цэсээс хасах хуулийн төслийг парламентад оруулсан байна.