Гадаадаас ирж байгаа зорчигчдыг шалгах ажлыг чангатгасан шинэ дүрмийг хэрэгжүүлж эхэллээ. Саяхан америкийн онгоцонд сууж явсан Нигерийн иргэн онгоцийг дэлбэлэхээр завдсантай холбогдуулж шинэ дүрмийг гаргасан гэж тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдлын удирдах газраас мэдээлсэн байна. АНУ руу ирж байгаа 14-н улсын иргэд заавал шалгуулах ёстой. Энэ улсуудад Афганистан, Пакистан, Йемен, Нигер, Сомали, Иран улсууд орсон байна. Бусад гадаадын иргэд сонгож авах шалгалтанд орох бөгөөд тусгай скайнер хэрэглэх болно.