Өнөөдөр Дубайд дэлхийн хамгийн өндөр тэнгэр багандсан байшин Бурдж Дубайг нээнэ. Нээлт москвагийн цагаар 16-н цагт болно. 800-н метр өндөртэй 160-н давхар байшинг 2004 онд барьж эхэлсэн билээ. Бурдж Дубай өндөрөөрөө Торонто, Табэй хотуудын тэнгэр баганадсан байшингуудыг гүйцэж түрүүлээд байна. Шинэ байшинд секундэд 18-н метр хурдалдаг дээд зэргийн хурдтай 57-н лифт ажиллана. Эмиратын төр засгийнхан энэ аврага байшинг нээснээр, дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч төв гэсэн Дубай хотын өнгө төрхийг бэхжүүлэхийг хүсэж байна. 11-р сарын сүүлчээр Dubai World улсын сан, зээлдүүлэгчдээс, зээлийн хүү төлөх хугацааг хагас жилээр хойшлуулахыг хүссэн бөгөөд энэ нь дэлхийн хөрөнгийн биржүүдэд үймээн үүсгэж, хямралын 2 дах үеийг эхлүүлэх дөхсөн билээ.