Шинэ оны анхны худалдаагаар нефтийн үнэ үргэлжлэн өсөж, Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр 1 баррель нь 80 доллароос давлаа. Лондонгийн бирж дээр 78 доллар 60 цент болсон байна. Даваа гаригт Азийн бирж дээр 80 доллар орчмоор зарагдсан байна. «Хар алтны» үнэ их өсөж байгааг шинжээчид, Азийн зарим улсууд, Европ, АНУ-д хүйтэн өвөл болж америкийн эдийн засаг сэргэнэ гэсэн итгэл найдвартай холбон үзэж байна.