Орос улс шинэхэн түүхэндээ гурав дах удаагаа дэлхийн зээлийн захд гарч үнэт цаасаа гадаадад байрлуулах гэж байна. Энэ үнэт цаас 2010 оноос бэлэн мөнгө өөртөө татаж эхлэнэ. Өөрийгөө найдвартай зээлдэгчээр харуулж чадсан Орос улсыг, гадаадын хөрөнгө оруулагчид баяртайгаар хүлээж авна гэж ОХУ-ын Сангийн яамны сайд Алексей Кудрин үзэж байна. Орос улс гадаад зээлдүүлэгчийн зах зээлд, 10-н жил завсарласны дараа буцан ирж байна. Оны сүүлчээр Сангийн сайд Алексей Кудрин, Лондонд барууны хөрөнгө оруулагчидад зориулсан оросын шинэ үнэт цаасыг танилцуулсан юм. Евробондын облигац нь төсвийн алдагдлын зарим хэсгийг нөхөх ёстой. Сүүлийн үед улс орны санхүүгийн гол баримт бичиг алдагдалгүй байсан гэдгийг санах хэрэгтэй. Үүнийг Орос улсын хувьд гадаад зах зээлийн байдал тааламжтай байсантай холбож үздэг, учир нь эрчим хүч агуулагчийн үнэ байнга өсөж байсан. Нефть хийн худалдааны орлогын ихээхэн хэсгийн эргэлтээс авч улсын тусгай санд хуримтлуулж байсан. Тэр нь ч сая маш их хэрэг боллоо. Үүнээс гадна гадаадаас хөрөнгө татан оруулах шаардлага гарсан. Энэ жил гадаадаас авах зээлийн хэмжээний дээд хязгаар 17 тэрбум доллар гэж төлөвлөөд байна. Хэрвээ оросын Urals нефтийн 1 баррелийн үнэ төсөвт тусгасан 58 доллараас дээш болбол гадаадаас авах зээлийн хэмжээ багасна. Баррель нефтийн үнэ 58-аас 70-н доллар болно гэсэн албан ёсны таамагаас болж төсвийн алдагдал багсаж магадгүй ч гэсэн Оросын засгийн газар энэ төлөвлөгөөнөөс татгалзах бодолгүй байна. Өөрөөр хэлбэл Орос улс гадаад зах зээл дээр гарах шийдвэр төгс байна. Хэрвээ улс орон төлөвлөсөн зээлээ гадаадаас авбал 2010 онд гадаад өр 3%-иар өсөж ДНБ-ий 13% болно. Энэ нь дэлхийд 60%-ийг аюулгүй гэж үзэж байхад сайн үзүүлэлт юм. Урьд нь авсан үүргийнхээ дагуу Орос улс дэлхийн санхүүгийн хямралаас өмнө гадаад өрөө бүрэн төлж дуусгасан гэдгийг Сангийн сайд Алексей Кудрин санууллаа.
Хямралын үед энэ зээлийн хүүг төлөхгүй байх нь ямар чухал байсан гэдгийг одоо л хүмүүс үнэлэж байна. Эдийн засгийг шинэчлэхэд зориулсан хөрөнгийг зээлж эхлэх, шинэ өсөлтийн түвшинг эхэлүүлж манай бизнес өөртөө итгэлтэй болж байна. Өнгөрсөн үеийн ачааг үүрэх хэрэггүй. Энэ бол нэг талаас. Нөгөө талаас улсын зардлын зах зээлийг дэмжихийн тулд бүх нөөцөө зарцуулах боллоо гэхэд гадаадаас авах зээлийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй болно. Бид 17 тэрбум доллар гадаадаас зээлэхээр төлөвлөж байна. Энэ нь их уу? бага уу? хэлэхэд хэцүү. Хамгийн гол нь манай гадаад өр ДНБ-ий 10%-тай тэнцэх байх гэдгийг хэлэх байна. Энэ өр АНУ 60%-тай, Италд бүр 100%-тай байна. Өрийн ийм хэмжээнд ч, Орос улс ойрын жилүүдэд, өөрөөр хэлбэл 5-7-н жилд өрийн бүсэд бүрэн итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл Орос улсын гадаад өрийн хэмжээ бага байх болно.
Оросын евробонд юуны түрүүнд найдвартай гэдгээрээ гадаадын хөрөнгө оруулагчдыг татах болно гэж шинжээчид үзэж байна. Хэрвээ Оросын санхүүгийн боломж талаас авч үзэх юм бол энэ нь ойрын ирээдүйд, хямралаас өмнөх үеэс бага байна гэдэг нь тодорхой. Тэгэхдээ л өндөр хэмжээнд байна учир нь дэлхийн түлш эрчим хүчний нөөц багасаж, хэрэглээ байнга өсөж байна. Мэдээж санхүү талаас авч үзэх юм бол Орос улсын өрөө төлөх чадвар маш өндөр байх болно. Одоо Оросын алт валютын нөөц 450 тэрбум доллар байгаа бөгөөд энэ үзүүлэлт гадаадын хөрөнгө оруулагчидад найдвартай байдлын баталгаа болж харагдаж байна.