Хүчтэй цас, Өмнөд Солонгосын төвийн нутаг болон тус улсын нийслэлийн авто замд эмх замбраагүй байдал үүсгэлээ. Шинэ оны анхны ажлын өдөр дотоодын бүх нислэгүүд хойшлогдож, олон улсын нислэг саатаж байна. Тус улсын зарим мужид 20 см цас оржээ. Гол гол авто зам болон хурдны замын хөдөлгөөн бүр мөсөн зогссон байна. Тер засгийн шийдвэрээр Сөүл руу ирдэг уулын замыг хаасан байна. Учир нь хүйтэрч хальтиргаа үүсэж магадгүй байна. Хятадын нийслэл Бээжин хотод сүүлийн 50-н жил ороогүй цас унаж сургуулиуд хаагдсан байна. Нийслэлийн онгоцны буудалд олон улсын 750- нислэг хойшлогдоод байна. Нэг хоногт хятадын нийслэлд 33-н см цас унажээ.