Орос, Өмнөд Осетыг холбосон кавказыг дамжсан автомашины гол зам хүчтэй цас орж хунгарын нуралтаас болж дахиад хаагдлаа. Тэнд 30-н см зузаан цас оржээ. Цас орохоо больсон тохиолдолд замын ажилчид, зам цэвэрлэх ажилдаа орно гэж Хойд Осетын ОБЯ мэдээллээ.