Балтын мотожуулсан явган цэргийн батальон даваа гаригаас НАТО-гийн хурдан хариулах хүчний бүрэлдхүүнд орлоо. Эстоны батлан хамгаалах хүчний төв штабаас мэдээлснээр, энэ батальоны бүрэлдхүүнд Балтын 3-н орны 800 цэргийн албан хаагч орсон байна. Энэ батальоны тэргүүлэгч орон нь Литва улс юм байна. НАТО-гийн хурдан хариулах хүч 2003 онд байгуулагдсан билээ. Энэ хүчин, дэлхийн янз бүрийн бүс нутагт байлдааны даалгавар биелүүлэхээр явуулдаг тэргүүлэх анги нэгтгэлүүдийг нэгтгэдэг гэж эстоны цэргийн байгуулага мэдээлсэн байна.