2010 онд оросын нефтийг Белоруссд нийлүүлэх болон дамжин өнгөрүүлэх талаарх хэлэлцээрийг Москва, Минск өнөөдөр үргэлжлүүлнэ. Ням гаригт талууд ямарч шийдвэр гаргаж чадсангүй гэж ОХУ-ын түлш эрчим хүчний яамны сайдын туслах Ирина Есипова мэдэгдлээ. Хоёр тал нефть нийлүүлэх нөхцлийг, шинэ жилээс өмнө зөвшилцөх ёстой байсан боловч чадаагүй юм. Урьд нь Москва, Белорусс улс хэлэлцээрт гарын үсэг зурахгүй бол 1-р сарын 1-нээс эхлээд нийлүүлсэн оросын нефтьд 100%-ийн гаалийн татвар төлөх болно гэж анхааруулсан билээ. Минск хөнгөлөлттэй үнээр авна гэж зүтгэсээр байна.