Оросын Алс дорнодын Сахалин арал дээр 4 хоног завсарласаны дараа төмөр замын хөдөлгөөн сэргэлээ. Бүх галт тэрэгнүүд хуваарийн дагуу явж байна. 12-р сарын 31-нд цасан хунгарын нуралтаас болж хөдөлгөөн хаагдсан байсан билээ. Нэг хунгарын нуралт зүтгүүр болон цас цэвэрлэгчийг замаас нь гаргасан билээ. Хунгарын нуранги доор 3-н төмөр замчин дарагдсан бөгөөд нэг нь цасан дороос өөрөө гарсан байна. Нэг хүн амь насаа алдсан байна. Нэг хүнийг хайж байна. Хар салхинаас болж орсон их хэмжээний цасанд дарагдсан аралын гол авто замыг цэвэрлэж хөдөлгөөнийг сэргээж чадлаа. Мөн мужийн тосгодын цахилгаан хангамжийг сэргээлээ. Өмнөд Сахалинск онгоцны буудал ерийн хувиараар ажиллаж байна. Цаг уурчид Сахалин болон Курилын арлуудад шинэ хар салхи ойртож байна гэж анхааруулсан байна. Энэ хар салхи 1-р сарын 6-7-нд ирж магадгүй.