Өнөөдөр бид, та бүхэндээ оросын нэрт хөгжимийн зохиолч «хэзээч хуучирдаггүй», «Хуучин төгөлдөр хуур», «Энэ хорвоод чи минь бий», «Хайр сэтгэлээсээ бүү няц!» зэрэг хит дуунуудын эзэн Марк Минковын тухай ярьж өгөхөөр шийдлээ. Марк Минковт алдар нэр маш эрт ирсэн билээ. Москвагийн консерваторыг дөнгөж төгсөөд байхад нь, гэнэт «Мөрдөх ажлыг мэргэшсэн хүмүүс хийж байна» гэдэг зурагтын олон ангит киноны дууг бичихийг түүнд санал болгожээ. Энэ бол залуухан хөгжмийн зохиолчийн хувьд гайхамшигтай санал байлаа. Хууль сахиулах байгууллагын ажлаас хол хөндий хүн гэхэд, тэрээр өнөө хүртэл хүмүүс цагдаагийн газрын ардын түмний сүлд дуу гэж хүлээж авдаг, энэ гайхамшигтай дууг зохиож чадсан юм. Киноны ертөнцөд татагдан орсон тэрээр театрын тайзан дах хамгийн эрэлт ихтэй хөгжмийн зохиолчдын нэг боллоо. Оросын эстрадын супер од Алла Пугачева түүний дуунуудыг дуулж эхэлснээр, Минковт жинхэнэ алдар суу ирсэн гэж хэлж болно. Өнөөдөр тэрээр манай радиогын сурвалжлагчид ярилцлага өгөхдээ, «дууны жанраас аль хэдийн хөндийрсөн» гэж мэдэгдээд: Би үүнийг зүгээр л жирийн учир шалтгаанаар л больж байгаа юмаа. Учир нь миний маш олон дуу, жишээлбэл: «Зуны бороо», «Хайр сэтгэлээсээ бүү няц!» «Энэ ёроолгүй ангал руу хичнээн нь унасан бол…» зэрэг хит дуунуудыг Алла Пугачева дуулсан юмаа. Өнөөдөр дуунуудаа хэнд зориулах вэ? Түүнтэй эн зэрэгцэх хүн алга байна даа.үнэн чанартаа тэр дуунууд кино, жужигт зориулж бичсэн дуунууд, эндээс ганц дууг л Пугачевад зориулж бичсэн байсан. «Хайр сэтгэлээсээ бүү няц!» гэдэг дуун дээр л бид хоёр таарч бие биедээ ихэд таалагдаж, уран бүтээлчийн хувьд биесээ хүндлэж, бяцхан барилдлага үүссэн гэж хэлж болно гэж тэр ярилаа Минков, Пугачева хоёрын уран бүтээлийн холбоо нэг их удаагүй юм. Эстрадын хатан хаанд зориулж дуугаа зохиосон өөр хөгжмийн зохиолчид гарч ирж, хөгжмийн зохиолч маань хэзээч дотно байдаг кино, театртаа буцаж ирсэн билээ. Эстрадын концерт түүнд нэг их таалагддагүй байсан юм. Театр, киноны дуунд дуучин гол биш байдаг, харин уран бүтээлийн хувь заяанд найруулагч нөлөөж болох талтай гэж Марк Минков үзэж байна.Жишээ нь «Бид жазынхан» гэдэг домогт киноны «Хөгжим чамдаа, баярлалаа!» гэдэг дууны хувь заяа их сонин юм. Энэ дуу, мөн энэ кинонд зориулж бичсэн «Хуучин төгөлдөр хуур» гэдэг дуунаас юугаараа ч дутахгүй гэж зохиогч үзэж байна. Тэгтэл энэ дуу шиг алдартай болж чадаагүй юм. Саяхан Марк Минков, «АКапелла-Экспресс» хамтлагтай хамт «Хөгжим чамдаа баярлалаа!» гэдэг дууг дахин амьдруулж, шинэ аялгуутай болгосон байна. Олон зуун киноны хөгжим, дуу бичсэн Марк Минков, өнөөдөр хөгжмийн зохиолч гэдэг мэргэжлийн нэр хүнд навс унаад байна гэж үзэж байна. Кино бүтээлд продюсерын үүрэг роль асар өндөр болсон учир хөгжмийн зохиолч хүн өөрийн бүтээлээ хамгаалж чадахгүйд хүрээд байна. Оросын киноны уран бутээлчдийн холбоонд харьяалагддаг, киноны хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Марк Минков өөр бас нэгэн зүйлд санаа зовж явдагаа ярихдаа Манай мэрэгжилийн нэг онцлог бол саланги тусдаа байдал. Хэрвээ жүжигчид театрын тайзан дээр, киноны зураг авалтын талбар дээр уулзалдаж байдаг бол хөгжмийн зохиолч хүн өмнөө тавьсан зорилготойгоо гэртээ ганцаараа суудаг. Хэдэн жилийн өмнө би нэгэн сонины зар сурдалчилгааг тохиолдлоор уншсанаа дурсан ярьдаг юм. Тэр зар дээрээс, «Кинонд зориулж хөгжим зохионо. Маш сайн даруулт хөгжимтэй. Утасдаж Сергейг асууна уу?» гэсэн гайхамшигтай өгүүлбөрүүдииг уншсан юм. Хэрвээ сайн даруулт хөжимтэй, хөгжим зохиочихдог, үүнийгээ ичгуур сонжуургүй хэвлүүлж байна гэдэг ямар нэгэн сонин юм болж байна гэдгийг би ойлгосон. Үнэндээ өнөөдөр театрт ажиллаж байгаадаа би маш их баяртай байна.Бүх бодож санаж байгаагаа хийж бүтээх юмсан. Тэгэхдээ бүх юм бурханы гарт шүү дээ…гэж Марк Минков ярилаа. «Дууны жанраас аль хэдийн хөндийрсөн» гэсэн дууний үгийг эргэн саная! Энэ нь түүний башир арга байхаа! Учир нь Марк Минков саяхан нэгэн кинонд зориулж «Хайр сэтгэлийн салхи» гэдэг шинэ дуу зохиосон байна. Түүний хэлсэн үгийнх нь няцаалт болгож энэ шинэ дууг сонсоцгооё!