Оросын ерөнхийлөгч Д.Медведев улс төрийн улиралаа, оросын болон гадаадын сэтгүүлчдэд зориулсан өргөн хэмжээний хэвлэлийн бага хурлаар эхлэнэ. Хэвлэлийнхэнтэй хийх ийм өргөн хэмжээний уулзалт, түүнийг ерөнхийлөгч болсоноос хойш анх удаа болно.
Төрийн тэргүүн, сэтгүүлчдийг 2-р сард Кремльд цуглаахаар төлөвлөж байна. Эхлээд төрийн тэргүүн сэтгүүлчидтэй хийх уулзалтаар улс төрийн намрын уулзалтаа өндөрлөхөөр төлөвлөж байсан юм. АНУ-тай хийж байгаа СДЗ-ийн тухай шинэ гэрээний тухай хэлэлцээр удааширсанаас болж энэ төлөвлөгөө нь өөрчлөгдсөн юм. Д.Медведев 2009-н оны турш хэвлэл мэдээллийнхэнтэй байнга уулзаж байсан билээ. Ерөнхийлөгч, хэвлэл мэдээллийнхэнтэй камераар дамжиж уулзахыг илүүтэйд үзсэн юм. Ийм учраас сар бүр улсын телевизийн сувгуудын тэргүүлэгч улс төрийн тоймчидод ээлж дараалан ярилцлага өгч байсан билээ. Тэрээр шууд нэвтрүүлгээр улсын сувгуудын удирдагчдын асуултанд хариулах маягаар оны дүнг гаргасан билээ. Хариулт нь улс төрийн амьд яриа болж хувирсан билээ. Системээс гадуур сөрөг хүчний талаар тайлбар хийхдээ бяцхан хорон үг хэллээ. «Системээс гадуур сөрөг хүч учраас л улс төрийн систем дотор өөрийгөө олж харахгүй байгаа». Шинжээчдийн үнэлэж байгаагаар Медведев урам зоригтой, энэ үгний сайн утгаар хэлбэл жаахан дээрэнгуй маягтай байлаа. Яагаад гэвэл тэр дотоодын хэд хэдэн оновчтой арга хэмжээ авсан учраас еертөө итгэлтэй байгаагийн шинж тэмдэг юм гэж Үр ашигтай улс төрийн сангийн ерөнхий захирал Кирилл Танаев манай радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд: Уулзалтын үеэр зөвхөн асуулт,хариулт байгаагүй харин тэнд байсан хүмүүстэй харилцан ярилцлага хийсэн тийм уур амьсгалыг бий болгож чадсан юм. Амьд ярилцлагын үед хурц болон стандартын бус асуултуудад Д.Медведев хариулахдаа өөрийгөө маш сайн мэдэрч, тайван байдалд байх шиг надад санагдсан. Тэрээр аливаад амьд бодиттойгоор хандаж байсан энэ бол маш сайн тал юм гэж тэр хэллээ. Улс төрийн намрын улиралаа тэрээр Интернетэд «Орос орон минь урагшаа!» хөтөлбөрийн өгүүлэлээр эхлэж байсныг сануулья! Энэ сэдэв сүүлийн хэдэн сарын яриа хэлэлцээний чигийг заасан бөгөөд ерөнхийлөгчид улс төрийн шинэ саналыг барьж байх боломжийг нээж өгсөн. Оны эхэнд оросын болон гадаадын сэтгүүлчидтэй уулзах өргөн хэмжээний хэвлэлийн бага хурал нь мөн ийм чиглэлийг гаргахад чиглэсэн гэж шинжээчид үзэж байна. Ерөнхийлөгч дахиад л улс төрийн шинэ санал санаачлагыг гартаа авч оросын нийгэмд нөлөөлөх бөгөөд одоо харин сэтгүүлчдийн нөхөрлөлийн түвшинд харьцах болно. Хэрвээ бага хурлыг оны сүүлчээр хийсэн бол тийм амжилттай болж чадахгүй байсан гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн үеийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөө маш шахуу байсан. Жишээлбэл: Ерөнхийлөгчийн өгүүлэл, жилийн илгээлт, парламентын ихэнх суудлыг авсан «Нэгдсэн Орос улс» намын их хурал, ерөнхий сайд В.Путины шууд холбоо г.м.
Ийм нөхцөлд бага хурлыг шинэ онд хийсэн нь хамаагүй үр дүнтэй. Нэг талаас төрийн тэргүүн тэртэй тэргүй хэвлэл мэдээлэлийн баатар болоод байсан гэж шинжээчид үзэж байна. Нөгөө талаас ерөнхийлөгч болон ерөнхий сайдын хэвлэлийн албад маш шахуу ажиллаж байсан бөгөөд төрийн тэргүүнүүд оролцох шинэ шинэ хэлбэрийн ярилцлага урган гарсаар байсан. Урьд нь хийж байснаасаа хэнч татгалзахыг хүсээгүй байна. Одоо хамгийн гол нь утга санааны онцгой хэлбэрээр баяжуулж өгөх хэрэгтэй гэдэгт улс төрчид итгэлтэй байна.