1-р сарын 1-ний баасан гаригт Пакистаны баруун хойд нутагт болсон алан хядах ажиллагаанд өртөж амь үрэгдэгсдийн тоо 100-д хүрлээ. Урьд нь 96 хүн амь үрэгдсэн гэж мэдэгдэж байсан. Лакки Марват хотын цэнгэлдэх хүрээлэнд гар бөмбөгийн тэмцээн болж байх үеэр амиан золиослогч өөрийгөө дэлбэлсэн байна. 100 гаруй хүн шархаджээ. Үзэгчдийн дунд хүүхдүүд олон байжээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн нурангийг цэвэрлэсний дараа амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх байх. Лакки Марват хот нь Афганистантай хил залгадаг Пакистаны Өмнөд, Умард Вазирстан мужид байдаг юм. Хотын иргэдээс бүрдсэн ардын эргүүлийнхэн «Талибан» хөдөлгөөнийхнийг хотоосоо хөөж гаргасны хариуд тэдний үйлдсэн ажиллагаа гэж үзэж байна. Ерөнхийлөгч Д.Медведев, Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардарид эмгэнэл илэрхийлжээ.