Оросын бобслейн тамирчин Ирина Скворцова бас дахин мэс засалд орлоо. Германы өмнөд нутгийн Мюнхен хотын Рехтизийн нэрэмжит их сургуулийн эмнэлэгт төлөвлөгөөт мэс засалын үеэр түүний шархыг цэвэрлэж, арьс суулгасан байна. дараагийн мэс засал 1-р сарын 4-н даваа гаригт болно. Германы Кенигзее хотод дасгал сургууль хийж байх үед хоёр боб мөргөлдсний улмаас Скворцова нуруу, хөл өгзгөндөө хүнд гэмтэл авсан билээ. Хэдэн өдрийн өмнө түүнийг хиймэл ухаангүй байдлаас гаргаж болсон явдлыг мэдэгдсэн байна.