Иракд сонгуулыг 1-р сарын 16-наас, 3-р сарын 7-н болгож хойшлуулсан нь цэрэг гаргах хугацаанд нөлөөлөхгүй гэж энэ улсад байгаа АНУ-ын цэргийн ерөнхий командлагч Реймонд Одьерно саяхан мэдэгдлээ. Одоо Иракд америкийн 115-н мянган цэргийн албан хаагч байна. 3-р сарын эхэн гэхэд цэргийн тоо 100-н мянга болно. АНУ-ын цэргийн ангийн ихээхэн хэсэг нь 8-р сарын 31-н гэхэд, үлдсэн хэсэг нь энэ оны сүүлчээр тус улсаас гар явна. Гэхдээ хуулийн дагуу хугацааг сунгаж болно. Санал хураалт 1-р сарын 16-нд болох байсан бөгөөд парламентад санал зөрөлдөөн гарсны улмаас эхлээд 3-р сарын 6-н, дараа нь 3-р сарын 7-н болгосон байна.